Төвд зурхайн цагаан сар улам ойртон ирэхийн хирээр Лхасын олон том супермаркет, том дэлгүүрүүд хямдаар борлуулах зар нийтэлж, хотын цөөн бус иргэд засгийн газрын олгосон бараа худалдан авах хөнгөлөлттэй картаар цагаан сарын бараагаа бэлтгэж байна.
1-р сарын 23-ны өдрөөс нааш Төвдийн Өөртөө Засах Район хотын амьжиргааны хамгийн доод баталгааг хүртэж байгаа хүмүүс болон аж ахуйн нэгжийн тэтгэвэр тээ гарсан нийт 68 мянган хүнд хүн бүрд 800 юаний бараа худалдан авах хөнгөлөлттэй карт олгосон байна. Энэ бол Төвд анх удаагаа хотын бага орлоготой хүмүүст бараа худалдан авах хөнгөлөлттэй карт олгож байгаа болно.
Лхасын олонх супермаркет картаар бараа худалдан авах тусгай хонгил гаргаж, цөцгий, замба, үхэр хонины мах тэрчлэн үндэстний онцлогтой өдөр дутамын хэрэглээний бусад эд бараа худалдах лангүй гаргаж хэрэглэгчдийн шаардлагыг хангаж байна. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав.\
|