24-ний өдөр бол төвд зурхайн билгийн улирлын цагаан сарын битүүн болно. Энэ орой төвд зурхайн цагаан сарын үдэшлэгийг телевизээр үзэх нь түүврүүдийн баяр дурсгалаа тэмдэглэхэд дутагдаж болшгүй соёлын амьдрал болжээ. Сурвалжлагч холбогдох талаас ойлгосноор, Төвдийн телевиз энэ онд бүх хүчнээр уг үдэшлэгт олон нэрт жүжигчин оролцуулан, сайхан программ бэлтгэж байгаа юм байна.
Уг үдэшлэг нь Төвдийн Өөртөө Засах Районы түүхэнд хамгийн олон жүжигчин оролцсон нэг удаа болно. Энэ онд Төвдийн хятад хэлний одон телевиз нийт Хятадын кабелын сүлжээнд холбогдсоор төвд зурхайн цагаан сарын үдэшлэг нь өргөн олон түвдчүүд болон бусад газрын ард иргэдтэй хамт энэхүү өвтэгш үдэшлэгийг сонирхох болсон байна. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав.\
|