"Төвдийн ардчилсан өөрчлөлтийн 50 жилийн үзэсгэлэн" 24-ний өдрөөс Бээжинд ажиллаж эхлэв, энэ бол Хятадад зохиогдож байгаа Төвдийн ардчилсан өөрчлөлтөөр гол агуулга болгосон анхны үзэсгэлэн болно.
ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн дарга Лю Юньшань үзэсгэлэнгийн нээлтийн ёслол дээр хэлэхдээ, Төвдийн ардчилсан өөрчлөлтийн 50 жилийн ой болох гэж байгаа үеэр энэ үзэсгэлэнг ажиллуулж байгаа нь дэлхийн хүн ардад үнэн бодитой Төвд, хөгжин өөрчлөгдөж байгаа Төвдийг нэн сайтар ойлгуулахад тустай юм гэжээ.
Энэ үзэсгэлэн сар хагас ажиллах юм байна. Үзэсгэлэн нь Төвдийг найрамдлаар чөлөөлсөн, зэвсэгт урвалгыг төвшитгөөсэн, Төвдийн ардчилсан өөрчлөлт, 50 жилийн турших нэгдэл хийгээд хагарал, дэвшил хийгээд ухралтын тэмцэл, эдийн засаг нийгмийн хөгжил болон хүний эрхийн үйл хэргийн асар их амжилт зэрэг таван бүлэгтэй, 500 гаруй ширхэг гэрэл зураг ,180 гаруй ширхэг бодитой зүйл хийгээд баримт бичгийн материал, тухай үеийн байдлыг харуулсан үзмэр, баримал, кино телевизийн бичлэг зэргийг ашиглан, Далай ламын бүлгийн тараасан "Төвдийн асуудал" гэдэг худал үгийг баримтаар илчилсэн байна. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\
|