Өнөөдөр бол Төвд зурхайн цагаан сарын битүүний өдөр мөн, Лхас хотын газар болгонд баярын өдрийн хөөр баяраар бялхаж байгааг сэтгүүлч ТӨЗР-ны төв Лхас хотод харлаа.
Өнөөдөр Лхас хотод баясгалант сайхан уянга эгшиг хүмүүсийн чихэнд дуурсаж, хотын том жижиг гудамжаар өнгөт дэнлүү болон амьд цэцэг мяралзаж, Төвд зурхайн сар шинээ угтахын төлөө Лхас хотын Будлаа ордон таван өнгийн цоо шинэ дарцаг нямруулж, Их Зуу хийдийн өргөн чөлөөнд аварга том хайрцагтай замба гурил тавьж, түүн дотор нь таван өнгийн будагтай чүчгийн тосон цэцэг болон буудайн сүрэл хатган гоёжээ. Бүхий л Лхас хотын агаарт баярын уур амьсгал бялхаж, хүмүүс догдолсон сэтгэлээр маргааш болох Төвд зурхайн цагаан сарын шинийн нэгнээ хүлээж байна. \Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав\
|