• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-25 09:35:09    
Хятад, Судан дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Ард түмний гадаад орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэг болон Суданаас Хятадад суугаа элчин сайдын яам 24-ний орой Бээжинд хүлээн авалт хийж, Хятад, Судан дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв.

      Хятадын Ард түмний гадаад орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэгийн дарга Чэнь Хаосү хүлэн авалт дээр хэлэхдээ, Судан бол Хятад улстай дипломат харилцаа хамгийн эрт тогтоосон Африкийн болон Арабын орнуудын нэг юм.

      Сүүлийн жилүүдэд хоёр орны улс төр, эдийн засаг, соёл, эрүүл мэнд, цэрэг зэрэг салбарын найрсаг хамтын ажиллагаа тасралтгүй шинэ амжилтад хүрч, хоёр орны худалдааны хэмжээ түргэн нэмэгдэж, Судан нь Хятадын Африк тив дэх худалдааны 3-р том түнш болж, Хятад нь Суданы худалдааны хамгийн чухал түнш болсон байна. Хоёр тал олон улсын болон бүс нутгийн асуудлаар аятай сайхан ойлголцон хамтран ажиллаж, хөгжиж байгаа орнуудын эв санааны нэгдэл дэвшлийг эрчимжүүлэхийн төлөө нааштай хувь нэмэр оруулсан байна гэжээ.

      Хятадын Гадаад хэргийн сайдын туслах Жай Жуань, Суданаас Хятадад суугаа элчин сайд Миргани Мохамед Салих нарын зэрэг 700 орчим хүн хүлээн авалтад оролцлоо. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\