• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-25 16:39:37    
Хоёр эргийнхэн эдийн засгийн хамтын ажиллагааны ерөнхий гэрээ байгуулах нь хоёр талдаа ашигтай

Хятадын Олон Улсын Радио

      Хоёр эргийнхэн эдийн засгийн хамтын ажиллагааны ерөнхий гэрээ байгуулах нь хоёр эргийн эдийн засгийн хамтын хөгжилд ашигтай юм гэж Хятадын төрийн зөвлөлийн Тайваний ажил хариуцсан албын төлөөлөгч хатагтай Фань Личин 25-нд Бээжинд хэлсэн байна.

      Мөн өдөр Хятадын төрийн зөвлөлийн Тайваний ажил хариуцсан албын хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Фань Личин хэлэхдээ, Хоёр эргийн эдийн засгийн хамтын ажиллагааны ерөнхий гэрээ байгуулахыг Тайваний үйлдвэр худалдааны салбар нийтээрээ уриалан дуудаж байгаа бөгөөд энэ нь Тайвани өргөн олон ахан дүү нарын ашиг сонирхолтой холбогдож байгаа юм. Хоёр эргийн эдийн засгийн хамтын ажиллагааны ерөнхий гэрээ байгуулан, хоёр эргийн онцлогтой эдийн засгийн механизм тогтоох нь Тайваний эдийн засгийн өрсөлдөх хүчнийг дээшлүүлэн, хөгжлийн орон зайг нь өргөтгөн тэлэхэд ашигтай бөгөөд хоёр эргийн эдийн засгийн хамтын хөгжил болон Ази Номхон Далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны механизмыг холбон уялдуулах боломжийг судлахад ашигтай юм. Тайваний ахан дүү нарт ашигтай, хоёр эргийн харилцааны энх тайван хөгжилд ашигтай ажил бүхнийг эх газрынхан бүр хамгийн их хүчин чадлаа гарган гүйцэтгэх болно гэжээ.

      Хоёр эргийн эдийн засгийн хамтын ажиллагааны ерөнхий гэрээ байгуулах нь Тайваний ард иргэдийн ашиг сонирхлыг хохироох болно гэж Тайваний зарим хүн хэлж байна. Энэ бол зориуд олон нийтийг төөрөгдүүлж байгаа зүйл болно гэж Фань Личин бас хэлсэн байна. \Э.Цогзолмаа орчуулж, Пэрлаймаа хянав\