• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-25 17:02:41    
Түвд үндэстний ард иргэд түвд зурхайн цагаан сарын баяраа тэмдэглэцгээж байна

Хятадын Олон Улсын Радио

      25-ны өдөр бол түвд зурхайн цагаан сарын шинийн нэгэн юм. Түвд зурхайн цагаан сар нь түвдүүдийн хамгийн чухал, хамгийн наргиантай уламжлалт баяр болно. Хятадын орон нутгийн 5 сая гаруй түвдүүд олон хэлбэрээр сар шинийн баяраа тэмдэглэцгээж байна.

      Уламжлалт заншил ёсоор, цагаан сарын шинийн нэгний өглөө, түвдүүд ариун дархан, өлзий дэмбэрлийг бэлгэдэн худаг шанднаас ус авдаг байна. Түвдүүдийн хамгийн их төвлөрөн суугаа Түвдийн Өөртөө Засах Районы их олон түвд иргэд өглөөний 5 цаг гаруйд Лхас хотын дүүргийн Дүйлүнгийн Дэчин шяний Санмү тосгонд хүрэлцэн очиж, шинэ жилийн ариун ус авчээ. Будлаа ордны ойролцоо оршдог Лүнвантань өргөн талбайд түвд шийн хамтлаг түвд ший тоглон сонирхуулжээ.

      Хөх-нуур мужид төвлөрөн суугаа түвдүүд тансаг сайхан Хөх-нуурын хөвөөнд үндэстний уламжлалт хувцасны үзэсгэлэн, түвд бүжиг болон хөгжмийн тэмцээн, дуу бүжгийн тоглолт зэрэг арга хэмжээнүүд зохиосон байна.

      Бээжинд түвд уламжлалын буддын шашны хамгийн том сүм болох Юн Хэгүн хэмээх Найралт найрамдуу сүмд өглөөний 8 цаг 20 минутаас эхлэн гороо эргэн ном унших ёслол үйлдэж, түүнийг 10 мянга гаруй хүн үзэн сонирхжээ. Төвийн Үндэстний Их Сургуульд түвд оюутнууд зургийн үзэсгэлэн ажиллуулж, өөр өөрийн авсан гэрэл зураг, цуглуулгын зургуудаараа нутаг усныхаа байгалийн өнгө үзэмж болон амьдралын дүр төрхийг харуулсан байна. \О.Дарамбазар орчуулж, Э.Цогзолмаа хянав.\