• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-25 18:03:01    
Жя Чинлинь Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын төлөөлөгчидтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь 25-ны өдөр Бээжинд Намын Төв Хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн дарга Ли Куан-хо тэргүүтэй Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын төлөөлөгчидтэй уулзлаа. Энэ нь Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын "Хятад, Хойд Солонгосын найрсаг жил"-ийн арга хэмжээний хүрээнд Хятад улсад айлчлуулж байгаа анхны төлөөлөгчид болно.

      Уулзалтын үед Жя Чинлинь хэлэхдээ, Хятад, Хойд Солонгос хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн үеэр "Хятад, Хойд Солонгосын найрсаг жил"-ийн арга хэмжээ зохиож байгаа бөгөөд дурсган тэмдэглэх ажиллагаанууд зохионо. Түүний ач холбогдол болон зорилго нь эргэн үзэж нэгтгэн дүгнэхэд л биш, нэн чухал нь өргөжүүлэн хөгжүүлэхэд байгаа юм. Хойд Солонгосын талтай хамтаар, дээд хэмжээний харилцаа холбоогоо цаашид нягтруулан, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа ахиулж, олон салбар дахь харилцаагаа гүнзгийрүүлэн, хамжилцаагаа эрчимжүүлж, хамтын ашиг сонирхлоо хамгаалахад Хятадын тал бэлэн байна гэлээ.

      Хоёр талын удахгүй хийх гэж байгаа тэмдэглэх арга хэмжээнүүд нь хоёр нам, хоёр орон, хоёр ард түмний уламжлалт найрамдлын цаашдын хөгжлийг дорвитой ахиулах юм гэж Ли Куан-хо илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж, Э.Цогзолмаа хянав.\