Хятадын Төвдийн Өөртөө Засах Районы холбогдох салбарын хариуцлагатан хэлэхдээ, энэ жилийн Төвдийн эдийн засгийн байдал ерөнхийдөө нэлээд өөдрөг байна. Төвдийн малчин тариачны хүн тутмын дундаж орлого энэ жилд өнгөрсөн оныхоос 13 хувь гаруйгаар өсөн нэмэгдэж, Төвдийн GDP мөн 10 гаруй хувиар өсөн нэмэгдэх болно гэжээ.
Хятадын Статистикийн үндэсний газрын Төвдийн Байцаалт шинжилгээний ерөнхий хэсгийн даргын орлогч Ү Жяньхуа 24-ний өдөр Лхас хотод сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, банк санхүүгийн хямралаас Төвдийн бодит эдийн засагт үзүүлсэн нөлөө ил тод биш, Төвдийн хөгжил нь голдуу улсын хөрөнгө оруулалтад түшиглэнэ гэжээ. Тэрээр танилцуулахдаа, 2010 он хүртэл улсаас Төвдийн 180 төсөлд 77 тэрбум 800 сая юаний хөрөнгө оруулах болно гэжээ.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|