Хятадын Төвд уламжлалт буддын шашны нэрт хийд болох Тянь тан си хийдийг сэргээн байгуулах ажлаа түргэтгэж байна. Тянь тан си хийдийн судрын дуганы байгуулалт үндсэндээ дуусаж, түүний өмнөх 10 мянган хавтгай дөрвөлжин метрийн өргөн талбайн байгуулалт ч дуусаж байна.
Танилцуулж байгаагаар, сэргээн байгуулж байгаа судрын дуганд 20 сая гаран юанийн хөрөнгө оруулжээ. Уг дуган нь 2600 гаран хавтгай дөрвөлжин метр газар зэлэн байгуулсан, төвд маягийн 4 давхар барилга болно.
Тянь тан си хийд нь Ганьсү муж болон Хөх-нуур мужийн заагт 1300 гаран жилийн өмнө байгуулагдсан түүхтэй, 50 гаран лам хуврагтай байгаа. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/
|