26-ны өдөр Бээжингийн баруун Чан-ань өргөн гудамжны хойд талд байрлах Медиа төв дэх бүх Хятадын хоёр чуулганы хэвлэл мэдээллийн төв албан ёсоор ажиллаж эхлэв. Уг төвийн ажилтнууд энэ хоёр чуулганы Хятадын ба гадаадын сэтгүүлчдийг хүлээн авч байна.
Хэвлэл мэдээллийн төвд Хятадын сэтгүүлчдийн хэсэг, Шянган, Аомэнь, Тайваний сэтгүүлчдийн хэсэг, гадаадын сэтгүүлчдийн хэсэг ажиллуулж байна.
Уг төвийн хариуцлагатны танилцуулснаар, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчид, Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүд Бээжинд хүрэлцэн ирснээс хойш, хэвлэлийн төвөөс веб хуудсанд тэдний суугаа газар болон хэвлэлийн холбоо баригчтай харилцах хэлбэрийг нийтэлнэ. Хятадын ба гадаадын сэтгүүлчдэд чуулганы баримт бичиг, материалуудыг хангана. Чуулганаар хэлэлцэх хэргийн хөтөлбөр, ажлын хөтөлбөр, мэдээ нийтлэх хурал, сурвалжлагын нэгдсэн арга хэмжээ зэрэг мэдээллийг нийтлэх болно гэжээ. /Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав./
|