Хятадын суурь машины ажил төрлийн ноднины нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 347 тэрбум гаруй юаньд хүрч, 2007 оны мөн үеийнхээс 30% орчим нэмэгдсэн байна. Хятад улс 7 жил дараалан дэлхийд суурь машиныг борлуулсан нэгдүгээр том орон болон импортоор хамгийн олон оруулсан орон болжээ.
Хятадын суурь машины багаж хэрэгслийн аж үйлдвэрийн нийгэмлэгийн орлогч ерөнхий захирал Ван Лимин 27-ны өдөр Бээжинд хийлгэсэн Хятадын олон улсын суурь машины үзэсгэлэнгийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, ноднин Хятадын суурь машины багаж хэрэгслийн үйлдвэрлэл борлуулалт болон ашиг үргэлжлэн нэмэгдэх хандалттай байсаар ирлээ. Гэвч бүх бөмбөрцгийн банк санхүүгийн хямралын нөлөөнөөс болж, дотоод борлуулга болон экспорт бүр урьдаар өсөн нэмэгдэж дараа нь буурсан байдал гарсан байна. Энэ оны 1-р сараас Хятадын засгийн газар тоног төхөөрөмжийн ажил төрөл, авто машин, электрон мэдээ мэдээлэл, онгоц зэрэг олон ажил төрлийг сэргээн хөгжүүлэх төлөвлөгөө гаргасан байна. Эдгээр бодлого нь суурь машины ажил төрлийн хөгжилд нэн өргөн зах зээл хангах нь гарцаагүй юм гэжээ.
Хятадын олон улсын суурь машины үзэсгэлэн 4-р сарын 6-ны өдрөөс 11-ны өдөр хүртэл Бээжинд ажиллана. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав\
|