28-ны өдрийн 15 цагийн үеэр, Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао сүлжээ ашиглагчидтай сүлжээн дээр ярилцах бөгөөд Хятадын Засгийн газрын вебсайт, Синьхуа вебсайтад ярилцлага өгнө. Уг хоёр вебсайт ярилцлагыг бүх эхээр нь дүрс бичлэгтэй нь шууд дамжуулах юм байна.
Сүлжээ ашиглагчид Синьхуа вебсайтын ярианы тавцангаар дамжуулан Ерөнхий сайд Вэнь Жябаогоос асуулт асууж, Ерөнхий сайд ч тавьсан асуултыг нь шууд хариулж, дотоод гадаадын сүлжээ ашиглагчид ярилцлагад оролцож болох юм байна.
Сүлжээний саадгүй явагдахыг батлахын төлөө Хятадын Засгийн газрын вебсайт болон Синьхуа вебсайт сүлжээ ашиглагчид асуултаа 100 үсгийн дотор багтаан асуухыг хүсэж байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|