2-р сарын 28-ны орой Төвдийн Өөртөө Засах Районы Яриан жүжгийн чуулгын тоглосон "Жашиган" Бээжингийн үзэгчидтэй золгож, Төвдийн ардчилсан өөрчлөлтийн 50 жилийн ойн тоглолтын 7 хоног эхэлсэн байна.
Төвдийн ардчилсан өөрчлөлтийн 50 жилийн ойн тоглолтын 7 хоногийн арга хэмжээг Хятадын Соёлын яам зохион байгуулсан бөгөөд 2-р сарын 28-ны өдрөөс 3-р сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжлэх болно. Эхний тоглолтын "Жашиган"-гаас гадна Жянсү мужийн Ү-ши хотын Дуу бүжгийн театрын Төвд, Хань үндэсний ард түмний эв санаа нэгтэйгээр гадаадын түрэмгийллийг эсэргүүцсэн түүхийн сэдэвт бүжгэн жүжиг "Хүнхэ голын хөндий", тэрчлэн Төвдийн Өөртөө Засах Районы Дуу Бүжгийн чуулгын Төвдийн өвөрмөц баяр дурсгалын соёлыг харуулсан дуу бүжиг" Тэнгэрийн Төвд" зэрэг тоглолт багтаж байгаа юм байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|