• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-02 16:08:04    
Эдийн засгийг цочоох төлөвлөгөөтэй нарийвчлан танилцаж болно

Синьхуа Агентлаг

      Эдийн засгийг цочоох 4 триллион юаний төлөвлөгөөний нарийвчилсан жагсаалтыг олон нийт хүссэн цагтаа асууж танилцаж болно гэж Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо 1-ний өдөр Бээжинд мэдэгдэв.

     Өнгөрсөн оны сүүлчээр Хятадын Засгийн газраас дэвшүүлсэн Эдийн засагт цочрол өгөх 4 триллион юаний төлөвлөгөөг ирэх хоёр жилд хэрэгжүүлнэ. Үүнтэй холбогдуулан Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо мэдээллийг санаачлагаараа ил тод байлгах болон өргөдөл дэвшүүлж асууж лавлах хоёр хэлбэрээр түгээнэ. Олон нийт Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны веб хуудсаас ил мэдээллийг авч болох юм. Ил бус мэдээллийг утас, E -маil, веб сайт зэрэг замаар Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны ил тод мэдээллийн удирдах хэсгийн албанд өргөдөл гарган мэдэж болох юм.

      Засаг захиргааны ажлын мэдээллийг ил тод болгох нь засгийн газрын салбаруудын чармайсаар ирсэн чиг хандлага юм . Холбогдох мэдээллийг адил бус арга хэлбэрээр нийгэм нийтэд түгээнэ гэж Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо илэрхийлжээ. \Сарантуяа орчуулж, Урангоо хянав\