Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 2-р сарын 28-ны өдөр Хятадын засгийн газрын вебсайт, Синьхуа вебсайтаар дамжуулан анх удаагаа дэлхийн сүлжээ ашиглагчидтай сүлжээгээр ярилцсан байна. Гадаадын хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл болон гадаадад байгаа Хятадын харьяат, Хятад цагаачид үүнд ихээхэн анхаарал хандуулсан бөгөөд нааштай үнэлсэн байна.
Франц Пресс Агентлаг 2-р сарын 28-ны өдөр мэдээлэхдээ, Вэнь Жябао болон сүлжээ ашиглагчдын сүлжээн дэх ярилцлага нь гадаад дотоодын их олон сүлжээ ашиглагчдын анхаарал сонирхлыг татсан байна. Тэрээр банк санхүүгийн хямрал, эмчилгээний тогтолцоо зэрэг ард иргэдийн анхаарал хандуулж байгаа асуултад хариулсан байна гэжээ.
Америкийн "Дейли Уорлд сонин" 3-р сарын 1-ний өдрийн тэргүүн нүүрдээ Ерөнхий сайд Вэнь Жябаогийн сүлжээ ашиглагчидтай ярилцлага хийсэн тухай мэдээлсэн байна.
Америкийн зүүн нутгийн хятадуудын холбооны ерөнхий нийгэмлэгийн гүйцэтгэгч дарга Хуан Кэчян 3-р сарын 1-ний өдөр хэлэхдээ, Ерөнхий сайд Вэнь Жябао сүлжээ ашиглагчидтай ярилцлага хийсэн нь Хятадын ардчилсан улс төр улам боловсронгуй болж байгааг харуулсан байна гэжээ.\Хүчит орчуулж,Урангоо хянав\
|