Хятадын засгийн газрын 2-ны өдөр нийтэлсэн "Төвдийн ардчилсан өөрчлөлтийн 50 жил" цагаан номд тэмдэглэхдээ, Төвдийн ард түмний шашин шүтлэгийн эрх чөлөө болон шашны хэвийн үйл ажиллагаа хамгаалагдаж байна гэжээ.
Өнөө Төвдөд 1700 гаруй сүм хийдэд 46 мянга гаруй лам хувраг сууж, сүсэгтэн түмний эрэлт хэрэгцээг гүйцэд хангаж байна гэж цагаан номд тэмдэглэжээ.
Гэгээн хутагтын төрөл арилжих явдлыг Төвд уламжлалт буддын шашны өвөрмөц залгамжлах арга хэлбэр мөн гэснийг ч улсаас хүндэтгэж байна. Өнөө шашны төрөл бүрийн баяр дурсгалын 40 гаруй өдрийг сэргээж, сүсэгтэн түмэн шашны төрөл бүрийн үйл ажиллагаанд чөлөөтэй оролцож байна гэж энэ цагаан номд тэмдэглэжээ. \ Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|