• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-02 18:19:55    
Эдийн засгийн асуудлыг анхаарч байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн арван нэгдэх сонгуулийн Бүх Хятадын Хорооны 2-р чуулганы төлөөлөгч Жао Чижэн 2-ны өдөр танилцуулж хэлэхдээ, 2-ны өдрийн үдийн 12 хүртэлх цагийн байдлаар Нарийн бичгийн дарга нарын газар чуулганы дэвшүүлсэн 265 саналыг хүлээн аваад байна. Үүнд дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөх, хилийн худалдааг өргөтгөх зэрэг эдийн засгийн асуудал гол зүйл болсон байна гэжээ.

     Жао Чижэн 2-ны өдөр болсон Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн арван нэгдэх сонгуулийн Бүх Хятадын Хорооны 2-р чуулганы анхны хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, 2 жилд багтаан 4 триллион юанийй хөрөнгө оруулалт хийж, эдийн засагт сэдэлт өгнө гэж Төв засгийн газар дэвшүүлсэн байна. Маш олон гишүүдийн саналаар бол энэ 4 триллион юанийг маш зөв оновчтой, зүй зохистой ашиглаж, давтагдах байгуулалт хийхээс зайлж, ард иргэдийн амьжиргааны салбарт ашиглах ёстой гэсэн байна.

     Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн арван нэгдэх сонгуулийн Бүх Хятадын Хорооны 2-р чуулгны 3-р сарын 3-ны үдээс хойно Ардын Их Хурлын ордонд нээгдэж, 3-р сарын 12-ны өдрийн үдээс өмнө өндөрлөнө. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\