Хятадын Хөдөө аж ахуйн яамны Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын аюулгүй байдалд хяналт тавих газрын дарга Ма Айгүө 2-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хөдөө аж ахуйн салбар ойрын хугацаанд Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын аюулгүй байдлын хяналт удирдлага, баримжаа, шалгалт хэмжилт, үнэлгээ зэрэг тогтолцоо тогтоох ажлыг бүх талаар эрчимжүүлж, "Хүнсний аюулгүй байдлын тухай хууль" болон "Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын аюулгүй байдлын тухай хууль"-ийн уялдаа холбоог сайтар хийж, иж бүрэн дүрэм журмыг боловсронгуй болгох зэрэг арга хэмжээг түргэтгэх болно гэжээ. Ерөнхий байдлаас харахад Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар баталгаатай, аюулгүй тул сэтгэл амар байж болно гэж тэрээр мөн илэрхийлжээ.
Ма Айгүө мөн өдөр хэлэхдээ, Хөдөө аж ахуйн яамны 2008 онд явуулсан хяналт хэмжилтийн байдлаас харвал, хүнсний ногоо, мал аж ахуйн бүтээгдэхүүн, усны гаралтад хийсэн шалгалт хэмжилтийн стандарт хангасан хэмжээ цөм 90 хувиас давж, нэлээд өндөр төвшнөө хадгалж байна гэж үзэж болно гэжээ. \ Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|