• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-03 10:50:02    
Бангладешийн улс төрийн тогтвортой байдлыг Хятадын тал хүсэж байна

Синьхуа Агентлаг

      Хятадын гадаад харилцааны яамны төлөөлөгч Чинь Ган 2-ны өдөр Бангладешийн явган цэргийн ангийн командлалын газарт цэргийн эргэлт гарсан хэрэгтэй холбогдуулан сурвалжлагчийн сонирхсон асуултанд хариулахдаа, Бангладеш энх тайван, тогтвортой байдал болон эв санааны нэгдлээ хэвээр хадгалахыг Хятадын тал хүсэж найдаж байна гэжээ.

     Бангладешийн хилийн хайгуулын үүргийг голлон гүйцэтгэдэг бэлтгэл цэргийн байгууллага—Бангладешийн явган цэргийн ангийн хэдэн мянган гишүүн нь 2-р сарын 25-ны өдөр нийслэл Дакка дахь төв байранд үймээн үүсгэж, цэргийн талын командлагчийг буудан алсан байна. Хэлэлцээ хийх үндсэн дээр үймээн үүсгэгчид 26-ны орой бүхнээрээ бууж өгсөн байна. Одоогийн байдлаар, наад зах нь 64 офицер алагдаж, 71 офицер сураггүй алга болсон байна.

     Чинь Ган хэлэхдээ, найрсаг хөршийн хувьд, Бангаладешийн улс төрийн байдал тогтворжин, эдийн засаг нь хөгжиж, нийгэм нь эвсэг зохицонгуй байхыг Хятадын тал хүсэж байгаа бөгөөд энэ хэргийн улмаас эндсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй ой гашууг нь хуваалцаж байна. Бангаладешийн засгийн газар болон ард түмний хамтын хүчин чармайлтаар, Бангаладеш энх тайван, тогтвортой байдал болон эв санаа нэгтэй байдлаа хэвээр хадгалахыг Хятадын тал хүсэж найдаж байна гэжээ. /Номин орчуулж, Пэрлаймаа хянав./