• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-03 18:02:10    
Төвд энэ онд 34 тэрбум гаруй юаний хөрөнгө оруулан боловсролыг хөгжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио

     2009 онд Төвд 34 тэрбум гаруй юаний хөрөнгө оруулан боловсролын ажил үйлсийг хөгжүүлэх бөгөөд, энэ нь өнгөрсөн 2008 оныхоос 900 сая шахам юаниар нэмэгдэж 30 гаруй хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

     Төлөвлөгөөний дагуу, энэ онд Төвдийн боловсролын талд оруулсан хөрөнгө мөнгийг голцуу багш нарын албаны зардал, дунд бага сургуулийн албаны зардал, коллежийн боловсролын хөгжил, коллежийн боловсрол дохь тариачин малчны үр хүүхдийн сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, багшийн сургууль болон хөдөө аж ахуй, ойн аж ахуй, усан аж ахуй, геологи уул уурхай зэрэг холбогдох мэргэжлийн шинэ сурагчдын сургалтын төлбөрийг хөнгөлөх зэрэг төсөлд ашиглах болно.

      2008 онд Төвдийн 73 шянь сууринд 6 жилийн заавал сургах боловсролыг үндсэндээ биелүүлж, бараг хүн бүхэн үсэг бичгээр тайлагдсан байна. Үүний дотор 70 шянь нь 9 жилийн заавал сургах боловсролыг түгээмэлжүүлсэн байна.

     Төвдөд 885 бага сургууль, 96 анх зэргийн дунд сургууль байж, коллежид хамрагдсан сурагч 20 мянга гаруйд хүрчээ. Ерөнхий боловсролын их дээд сургууль нийт 6 байж, сургуульд сурч байгаа оюутнуудын тоо 30 мянга шахамд хүрсэн байна. Их дээд сургуульд элсүүлэх хэмжээ 20 хувь шахамд хүрчээ. \Номин орчуулж, Цэцэн хянав/