• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-03 18:59:19    
Хувь хүн амьтны толгойн гуулин цутгамлын дуудлага худалдаанд оролцсоныг мэдээгүй

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Чинь Ган 3-ны өдөр Бээжинд хэлэхдээ, хувь хүн Юань Мин-юань цэцэрлэгт хүрээлэнгийн амьтны толгойн бичиг дурсгалын зүйлийн дуудлага худалдаанд оролцсоныг Хятадын холбогдох бичиг дурсгалын хэлтэс өмнө нь мэдээгүй . Хожим нь Холбогдох хэвлэлийн бага хурлаар дамжиж энэ хэргийг мэдсэн гэж илэрхийлжээ.

      Хятадын гадаадад байгаа алдагдсан бичиг дурсгалын зүйлийг аврах тусгай төслийн сангийн цуглуулгын зөвлөх Цай Минчао Францын Парис хотонд болсон Юань Мин-юань хулгана, туулайн толгойн гуулин цутгамлын дуудлага худалдаанд оролцсон бөгөөд энэ хоёр бичиг дурсгалын зүйлийг нийт 34 сая еврогоор үнэлж зарсан байна. Гэвч тэр дараа нь хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мөнгө төлөхгүй гэж илэрхийлсэн байна.

     Албаны бус ийм үйл ажиллагаанд холбогдуулан Чинь Ган шүүмж хийсэнгүй. Гэвч Чинь Ган сэтгүүлчийн холбогдох асуултад хариулах үе цохон тэмдэглэхдээ, эдгээр бичиг дурсгалын зүйл нь өрөөсөө Хятадын байж, өрнөдийн хүчирхэг оронд булаагдан гадаадад хүрсэн байна. Эдгээр бичиг дурсгалын зүйлийг Хятадад эгүүлэн авчирчхыг Хятадын тал шаардаж байгаа бөгөөд түүнийг хүчээр дуудлагын худалдаагаар худалдаалах үйл ажиллагааг эсэргүүцэж байна гэжээ.\Анар орчуулж, Номин хянав.\