БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө 4-ний өдөр Бээжинд хэлэхдээ, ардын амьжиргааны талаар илүүхэн санал зөвлөмж өгөхийг УТЗЗ-ийн гишүүдэд хүсэж байна гэжээ.
Ү Бангүө мөн өдөр УТЗЗ-ийн гишүүдийн хэсгийн хуралд оролцсон бөгөөд саналаа өгсөн байна. Олон улсын банк санхүүгийн хямралд хамрагдаж байгаа байдалд Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүд ард иргэддээ илүү анхаарал тавьж, ардын амьжиргааны асуудлыг гүнзгий судалж, нийгмийн байдал, иргэдийн саналыг гүйцэд тусгасан санал илүүхэн дэвшүүлэх хэрэгтэй гэж тэрээр онцоллоо. \Урт-насан орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|