Хятад улсын дарга Хү Жиньтао 4-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Энэ он бол Хятадын эдийн засгийн тогтвортой түргэн хөгжлийг батлах чухал жил мөн гэжээ. Хүндрэл бэрхшээлийг даван туулах шийдвэр зоригоо чангалахыг тэрээр бүх Хятадын олон давхаргынханд шаардлаа.
ХКН удирдан, олон нам хамтран ажилласан болон улс төрөөр зөвлөлдөх тогтолцооны 60 жил туршийн агуу их практик болон эрхэм нандин туршлагыг гүнзгий дүгнэн, энэхүү тогтолцоог цаашид бэхжүүлэн, сайтар хөгжүүлж, ардчилсан нам бүлгүүдийн улс төрд оролцон, улс төрийн хэргийг авч хэлэлцэн, ардчиллаар хяналт тавих эрх үүргийг улам сайн хэрэгжүүлэн, нэн сайн бадруулах хэрэгтэй гэж дарга Хү Жиньтао онцоллоо. \Урт-насан орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|