Засгийн газрын хөрөнгө оруулалтын чухал төлөвлөгөө болгонд заавал шинжлэх ухаанч нотолгоо хийж, ард түмэнд мэдүүлж, ард түмэнд тодорхой ойлгуулж, ард иргэдээр хяналт тавиулах хэрэгтэй гэж Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 4-ний өдөр Бээжинд илэрхийллээ.
11 дэх сонгуулийн УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны 2-р чуулганы эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын гишүүдийн хэсгүүдийн нэгдсэн хуралд оролцох үе Вэнь Жябао хэлэхдээ, олон талынхны санал зөвлөмжийг өргөнөөр хүлээн авч, шинжлэх ухаанч ардчилалтайгаар шийдвэр гаргах нь бидний зөв бодлого тогтоохын угтвар нөхцөл мөн гэжээ. Хүндрэл бэрхшээлтэй үед нийт олны саналыг илүү сонсож, үндсэн шат, орон нутаг, аж ахуйн нэгжүүдийн болон эрдэмтэн мэргэжилтнүүдийн саналыг илүү сонсох хэрэгтэй гэж тэрээр бас онцолжээ.\Урт-насан орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|