3-р сарын 4-ны үдээс өмнө, Хятадын 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулган бэлтгэл хурал хийж, чуулганы тэргүүлэгчид болон Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгож, чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний төслийн талаар санал хураалт хийнэ.
Бэлтгэл хурлын дараа, чуулганы тэргүүлэгчид анхны хурлаа хуралдуулна. Дараа нь 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулган хэвлэлийн бага хурал хийлгэж, чуулганы хэвлэлийн төлөөлөгч чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөө болон АТИХ-ын ажилтай холбоотой асуудлаар дотоод гадаадын сэтгүүлчийн сонирхох асуултад хариулна.
УТЗЗ-ын 11 дэх сонгуулийн Бүх Хятадын Хорооны 2-р чуулган 3-р сарын 4-ний өдөр хэсэг хуваан хэлэлцэж, УТЗЗ-ын Бүх Хятадын Хорооны Байнгын Хорооны ажлын тайлан болон санал дэвшүүлсэн ажлын байдлын тайланг хэлэлцэнэ. \Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав\
|