11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы хэвлэлийн төлөөлөгч Ли Жаошин 4-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын эдийн засаг урт хугацаагаар түргэн хөгжиж байгаа болон нийгмийн эвсэг зохицонгуй тогтвортой байдал нь Хятадын улс төрийн тогтолцооны өөрчлөлт Хятадын байдалтай нийцэж, эдийн засаг нийгмийн хөгжлийн шаардлагатай үндсэндээ зохицож байгааг харуулсан байна гэжээ.
Ли Жаошин хэлэхдээ, Хятадын улс төрийн тогтолцооны өөрчлөлт бол Хятадын онцлогтой социализмын өөрийгөө боловсронгуй болгож, өөрөө хөгжих явдал болно. Үүний зэрэгцээ, Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн шинэ байдалтай харьцуулбал Хятадын улс төрийн тогтолцооны өөрчлөлт мөн цаашид нэн боловсронгуй болж, явах тусмаа дээшилж байгаа ард иргэдийн улс төрд оролцох идэвхжилтэй зохицох хэрэгтэй. Ардын ардчиллыг үргэлжлэн өргөтгөж, анхан шатны ардчиллыг хөгжүүлэхийн зэрэгцээ эх оронч нэгдмэл фронтыг өргөтгөн хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|