11-дэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы 4-ний өдөр хийлгэсэн анхны хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Ли Жаошин хэлэхдээ, БХАТИХ 4 триллион юаний хөрөнгө оруулалтыг хэлэлцэн хяналт тавьж, давтаж байгуулах болон дор төвшний хөрөнгө оруулахыг эх үүсвэрээс нь сэргийлэх болно гэжээ.
Ли Жаошин хэлэхдээ, 4 триллион юаний хөрөнгө оруулалтад давтаж байгуулах болон дор төвшнөөр хөрөнгө оруулах асуудлыг эх үүсвэрээс нь сэргийлэхийн төлөө гол талаа товойлгож, хөрөнгө оруулалтын чиглэлийг шинжлэх ухаанчаар тогтооно. Удирдлагаа чангатгаж, төслийн бүтээн байгуулалтын алхам дараагаар ажиллаж сайтар сонгоно. Хяналт шалгалтаа эрчимжүүлж, төв засгийн газрын шинэ хөрөнгө оруулалтыг үр ашигтай, зүй зохистой хэрэглэхийг баталж, давтаж бүтээн байгуулах, дор төвшнөөр хөрөнгө оруулахаас зайлуулна гэжээ. \Сарантуяа орчуулж, Цэцэн хянав\
|