БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө 4-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Арван нэгдэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулган 3-р сарын 5-ны өдөр чуулна, чуулганы бэлтгэл ажил бүрэн дууссан байна гэжээ.
Ү Бангүө Арван нэгдэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы бэлтгэл хурал дээр ингэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, үндсэн хууль болон хуулиас БХАТИХ-д олгосон эрх үүргийн дагуу ард түмэнд хариуцлага хүлээх байр сууриар чуулганы төрөл бүрийн үүргийг бүрэн биелүүлж, ардчилал, нягтрал, ажил хэрэгч, дэвшлийн чуулган хуралдуулж, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг дайчилж, эдийн засаг нийгмийн түргэн хөгжлийн төлөө бүх талын чинээлэг нийгэм байгуулах шинэ ялалтын төлөө тэмцэх хэрэгтэй гэжээ.
Бэлтгэл хурал нь санал оруулалт хийж, Арван нэгдэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы тэргүүлэгчид болон Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгож, Арван нэгдэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг баталсан байна. Чуулганы тэргүүлэгчид 171 хүнээр бүрэлдэж, Ван Жаогүө чуулганы Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|