• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-04 16:06:33    
Батлан хамгаалалтын төсвийн харьцаа буурчээ

Синьхуа Агентлаг

     Арван нэгдэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы хэвлэлийн төлөөлөгч Ли Жаошин 4-ний өдөр Бээжинд хэлэхдээ, 2009 онд Хятадын нэмэгдсэн батлан хамгаалалтын төсвийг голцуу офицер дайчдын амьдралын төвшинг дээшлүүлэхэд зарцуулах болно. 2009 оны батлан хамгаалалтын төсөв нь мөн оны бүх Хятадын санхүүгийн зардлын төсвийн 6.3 хувийг эзэлж, сүүлийн хэдэн жилтэй харилцуулбал эзлэх хувийн жин нь нэлээд буурсан байна гэжээ.

     Мөн өдөр болсон Арван нэгдэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы анхны хэвлэлийн бага хурал дээр Ли Жаошин хэлэхдээ,2009 оны Хятадын батлан хамгаалалтын төсөв 480 тэрбум 686 сая юань байна, энэ нь өнгөрөгч оны төсвийн хэрэгжилтийн хэмжээнээс 62 тэрбум 482 сая нэмэгдэж, нэмэгдлийн хэмжээ нь 14.9 хувьд хүрсэн байна. Хятадын хязгаартай цэргийн хүчин нь улс орны бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөө юм, ямарваа оронд заналхийлэл болохгүй гэжээ.

     2007 оноос эхлэн Хятадын засгийн газар НҮБ-ын цэргийн зардлыг ил тод болгох дүрэмд албан ёсоор оролцож, жил бүр НҮБ-д цэргийн зардлын тайлан хийх болсон юм, Хятадад"Нууц цэргийн зардал" гэсэн асуудал байхгүй гэж Ли Жаошин хэлсэн байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\