Хятадын 11-дэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 2-р чуулганы хэвлэлийн төлөөлөгч Ли Жаошин 4-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, дэлхийн банк санхүүгийн хямрал байнга даамжирч байгаад Хятад улс зарим хөгжиж байгаа орнуудад үзүүлэх тусламжаа багасгаагүй бөгөөд мөн эдгээр орон хоорондын хамтын ажиллагааны төвшнөө бууруулаагүй гэжээ.
Энэтхэгийн сэтгүүлчийн сонирхсон асуултад тэрээр хариулахдаа, олон улсын банк санхүүгийн хямралын хүндрэлтэй нөхцөлд Хятад улс эдгээр орон хоорондын эв санааны нэгдэл хийгээд хамтын ажиллагаагаа нэн нандигнаж, өөрийн эдийн засаг нийгмээ тогтвортой хөгжүүлэхийн зэрэгцээ хөгжиж байгаа орнуудад үзүүлэх тусламжаа нэмэгдүүлж, холбогдох орнуудтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрээ үнэнхүү хэрэгжүүлж байна гэж хэлсэн байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|