Арван нэгдэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы тэргүүлэгчид 4-ний үдээс өмнө Бээжинд анхдугаар хурлаа хийсэн байна. Гишүүдийн дэвшүүлсэн саналыг 3-р сарын 9-ний 18 цаг хүртэл хүлээн авна гэж хурлаас шийд гаргасан байна.
Хуралд оролцсон тэргүүлэгчдийн 162 гишүүд Арван нэгдэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы тэргүүлэгчдийн байнгын тэргүүлэгчийг сонгосон байна. Тэргүүлэгчдийн байнгын тэргүүлэгчид нь Арван нэгдэх сонгуулийн БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга, орлогч дарга, ерөнхий нарийн бичгийн даргаас бүрэлдэв.
Хурал нь мөн Арван нэгдэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг баталсан байна. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний дагуу энэ удаагийн чуулган 3-р сарын 5-ны өдрийн үдээс өмнө эхэлж, 3-р сарын 13-ны өдөр өндөрлөх юм. Чуулган нийт 8 хоног хагас чуулна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|