• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-04 18:19:40    
Хоёр чуулганы эдийн засаг болон Тайваньтай холбоотой асуудалд анхаарал хандуулж байна

Синьхуа Агентлаг

     4-ний өдөр хэвлэгдэн гарсан Тайваний сонин хэвлэлүүд 3-нд эхэлсэн Хятадын Ардын УТЗЗ-ийн 11 дэх сонгуулийн Бүх Хятадын Хорооны 2-р чуулганыг их цар хэмжээгээр мэдээлж, ялангуяа эдийн засаг болон Тайвантай холбоотой асуудалд ихээхэн анхаарал хандуулсан байна.

     "Жүн Гүө Ши Бао" сонин "Хоёр чуулганы гол хэлэлцэх хэрэг банк санхүүгийн хямралыг зохицуулах дээр төвлөрч байна" гэсэн гарчгаар энэ чуулган эхэлсэн тухай мэдээлэл нийтэлжээ. Мэдээлэлд тэмдэглэхдээ, энэ жилийн хоёр чуулганаар эдийн засаг нь бүх төлөөлөгчид, гишүүдийн хамгийн их анхаарал хандуулж байгаа асуудал болсон байна. Өнгөрсөн оны эцсээр эх газрынхан эдийн засагт сэдэлт өгөх 4 триллион юаний төслийг боловсруулан гаргаснаас хойш, орон нутгийн засгийн газар болон аж ахуйн салбарын төлөөлөгчид уг төслийн хэрхэн хэрэгжих талаар хамгийн их анхаарал хандуулж байна гэлээ.

     Тайваньтай холбоотой асуудал бол Тайваний сонин хэвлэлийн гол анхаарч байгаа зүйл байлаа. "Лянь Хэ Бао" сонин, "Үйлдвэр худалдааны сонин" зэрэг бүгд дарга Жя Чинлиний ажлын тайлангийн Тайваньтай холбоотой хэсгийг иш татаж мэдээлсэн байна.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\