Хятадын Хөх нуурын Үндэстний дээд сургуулийн захирал Хэ фэн саяхан Хятадын засгийн газрын нийтэлсэн "Түвдийн ардчилсан өөрчлөлтийн 50 жил" гэсэн цагаан номд холбогдуулан хэлэхдээ, ойрын 50 жилд Түвдийг багтаасан Хятадын төвд үндэстэн төвлөрөн суугаа өргөн уудам нутагт төвд үндэстний уламжлалт соёл үр ашигтай уламжлагдан хөгжив. "Түвдийг тусгаар тогтнуулах" бүлэглэл тэрчлэн гадаадын Хятадыг эсэргүүцэгч хүчний "төвд үндэстний соёл "мөхлөө" , "хайллаа " гэдэг хэллэг нь огт үндэс баримтгүй юм гэжээ.
Түвд соёл мөхөөгүй бөгөөд өнөө Хятадын соёл болон дэлхийн соёлын агуулахын гэгээн сувд хэвээрээ гэснийг бодит байдал гэрчилж байна гэж тэрээр хэлэв. \Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|