• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-05 10:57:55    
Хятадын Засгийн газрын энэ оны ажил нь эдийн засгийн тогтвортой, нэлээд түргэн хөгжлийг ахиулахаар гол болгоно

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны үдээс өмнө Бээжинд хэлэхдээ, Хятадын Засгийн газрын энэ оны ажил нь олон улсын банк санхүүгийн хямралтай тэмцэх, эдийн засгийн тогтвортой хөгжлийг ахиулахаар гол болгох болно гэлээ.

      Засгийн газрын энэ оны ажилд бүх талаар нэгдэлтэй төлөвлөн, чухал талыг онцолж, эдийн засгийн тогтвортой, нэлээд түргэн хөгжлийг ахиулах багц төлөвлөгөөг бүх талаар хэрэгжүүлнэ. Үүнд: Засгийн газрын хөрөнгө оруулалтын хэмжээг ихээр нэмэгдүүлэн, нийт 4 триллион юаний хоёр жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө хэрэгжүүлж, бүтцийн чанартай татварыг багасгах ажлыг хийж, дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөн, аж ахуйн салбарыг тохируулан сэргээн хөгжүүлэх төлөвлөгөөг их хэмжээнд хэрэгжүүлж, улс ардын аж ахуйн цогцолбор өрсөлдөх хүчийг нэмэгдүүлж, бие даан шинийг нээх ажлыг дорвитой ахиулан, шинжлэх ухаан техникийн тулгуур хүчийг эрчимжүүлэн, хөгжлийн ид хүчийг нэмэгдүүлж, нийгмийн баталгааны төвшнийг ихээр дээшлүүлж, хот хөдөөгийн ажлын байрыг өргөтгөн, нийгмийн ажил төрлийн хөгжлийг ахиулна гэж Ерөнхий сайд Вэнь Жябао тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав\