Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр Бээжинд хэлэхдээ, бүтээгдэхүүний чанар болон үйлдвэрлэлийн аюулгүйн төвшнийг бүх талаар дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.
Гол гол салбарын үйлдвэрлэлийн аюулгүйн хяналт удирдлагыг цаашид эрчимжүүлэн, аюулгүйн онц том осол аваар гарахыг шуурхай тогтоон барих хэрэгтэй. Эм бэлдмэлийн аюулгүйн тусгай цэгцлэлтийн ажил гүнзгийрүүлэн өрнүүлж, бүтээгдэхүүний чанар, аюулгүйн стандартыг төгөлдөржүүлэн хатуу хэрэгжүүлэх хэрэгтэй. Зах зээлд орох хатуу дүрэм болон бүтээгдэхүүний чанарын мөрдөлтийн дүрэм, буцаан авах дүрэм хэрэгжүүлнэ. Ард иргэдийг сэтгэл амар худалдан авах, хоол хүнс санаа тайван хэрэглэх, сэтгэл ханамжтай хэрэглэх болгоно гэж Вэнь Жябао тэмдэглэжээ.
Хятад улс энэ онд бүх Хятадын хэмжээнд зах зээлийн дэг журмыг цэгцлэх журамжуулах тусгай ажиллагаа болон "Чанар, аюулгүйн жил" арга хэмжээ зохионо. Олон салбар, олон ажил төрлүүд нь бүх ажилтан, бүх явц, бүх талын чанар болон аюулгүйн талын удирдлагаа эрчимжүүлэх хэрэгтэй гэж тэр бас тэмдэглэсэн байна. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|