Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс энэ онд ядуурлыг бууруулах шинэ баримжааг хэрэгжүүлж, хөдөө тосгоны бага орлоготой хүмүүст ядуурлыг бууруулах бодлогыг тал бүрээр хэрэгжүүлэх болно, энэ нь Хятадын ядуурлыг бууруулан хөгжүүлэх ажил төрөл шинэ үе шатанд орсныг харуулж байна гэжээ.
Вэнь Жябаогийн засгийн газрын ажлын тайлангийн дагуу, шинэ баримжаанд хүн бүрд олгох мөнгийг нэмэгдүүлээд 1196 юань болгож, ядуурлыг бууруулах объект нь 40 сая гаруй хүнийг хамрах юм байна. \Хүчит орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|