• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-05 11:09:32    
Хятадын энэ оны санхүүгийн алдагдлыг 950 тэрбум юаниар төсөөлж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны үдээс өмнө Бээжинд хэлэхдээ, Хятадын энэ оны санхүүгийн нийт алдагдал 950 тэрбум юаньд хүрч, дотоодын нийт үйлдвэрлэлд эзлэх хувийн жин нь 3 шахам хувь байх болно гэжээ.

     Вэнь Жябао санхүүгийн алдагдал нэмэгдэхийн гол гол нөхцлийг тайлбарлалаа. Тэрээр хэлэхдээ, энэ оны санхүүгийн орлого, зарлагын зөрчил маш хурцадмал байдалд байна. Нэг талаар, эдийн засгийн нэмэгдэл удааширч, аж ахуйн нэгж болон оршин суугчдын татварыг хөнгөлөх нь санхүүгийн орлогын нэмэгдлийг түргэн бууруулсан байна. Нөгөө талаар, эдийн засгийн өсөлтийг сэргээх, ард иргэдийн амьдралыг сайжруулах, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх нь ч их хэмжээний хөрөнгө оруулалт болон Засгийн газрын зарлагыг нэмэгдүүлэхийг шаардана. Санхүүгийн орлого хасагдан зарлага нэмэгдсэнээс болсон зөрүүг нөхөхийн төлөө, Хятадын Засгийн газар төвлөрсөн санхүүгийн алдагдлыг 750 тэрбум юаниар тохируулсан нь өнгөрсөн оныхоос 570 тэрбум юаниар нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ, орон нутгийнхан 200 тэрбум юаний бонд тараахыг Төрийн Зөвлөл зөвшөөрсөн байна гэжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\