Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр Бээжинд хэлэхдээ, арга бүхнийг сүвэгчлэн ажлын байраар хангахыг ахиулж, ажлын байраар хангах нэн нааштай бодлого хэрэгжүүлж, төвлөрсөн төсвөөс 42 тэрбум юань санхүүжүүлэхээр төлөвлөж байна гэжээ.
Вэнь Жябао тэмдэглэхдээ, их дээд сургуулийн төгссөн оюутнуудыг ажлын байраар хангахыг ахиулах ажлыг гол чухал байранд тавихын зэрэгцээ, Засгийн газрын хөрөнгө оруулалт болон чухал том байгуулалтаас хот орж ажил хийж байгаа цагаач тариачдыг ажлын байраар хангахад үзүүлэх үүрийг бадруулах хэрэгтэй. Үүнээс гадна, хот суурины ажлын байраар хангахад хүндрэлтэй байгаа хүмүүс, ажилгүй гэр бүлийнхэн болон гамшигт нэрвэгдсэн нутаг районы хөдөлмөрлөх хүчний ажлын байртай болоход нь туслах хэрэгтэй гэжээ.\Хүчит орчуулж, О.Дарамбазар хянав.\
|