• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-05 11:36:08    
Төвлөрсөн төсөв нийгмийн баталгаанд 293 тэрбум юаний хөрөнгө оруулна

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны үдээс өмнө Бээжинд хэлэхдээ, энэ онд Төвлөрсөн төсвөөс нийгмийн баталгаанд 293 тэрбум юаний хөрөнгө оруулах нь өнгөрсөн оны урьдчилсан тооцооноос 17.6%-иар нэмэгдэх болно. Орон нутгийн санхүү ч хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх болно гэжээ.

      Ерөнхий сайд Вэнь Жябао Бүх Хятадын АТИХ-ын жил дутамын ээлжит чуулган дээр засгийн газрын ажлын тайлан хийх үед энэ зорилтыг дэвшүүлсэн юм. Тэрээр хэлэхдээ, нийгмийн баталгааны тогтолцоог боловсронгуй болгохыг түргэтгэж, нийгмийн баталгаанд хамрагдах цар хүрээг өргөтгөх болно. Төрийн өмчийн бус эдийн засгийн салбарт ажиллаж байгаа хүмүүс, тариачид, хот орж ажил хийж байгаа тариачид, газраа албанд татуулсан тариачид, чөлөөтэй, уян хатан ажил хийж байгаа хүмүүсийг даатгалд хамрагдах ажлыг сайтар хийх болно гэжээ. \Гэрэлт орчуулж, Урангоо хянав \