Гамшгийн дараах сэргээн босголтын эрч хүчээ нэмж, ахицыг түргэтгэн, гурван жилд биелүүлэхээр товлоод байсан үүрэг зорилтоо хоёр жилд багтаан үндсэнд нь биелүүлэхээр чармайн ажиллаж, гамшигт нэрвэгдсэн нутаг районы ард иргэдийг түргэн, сайн сайхан тав тухтай амьдрах болгоно гэж Ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр Бээжинд илэрхийлэв.
Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, энэ жил газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутаг районы сэргээн босголтыг түргэтгэнэ. Гамшгийн дараах сэргээн босголтын ерөнхий төлөвлөгөөний дагуу, төвлөрсөн төсвөөс энэ онд дахин 13 сая юаний хөрөнгө мөнгө олгож, орон сууц нь нурж сүйрсэн иргэдийг оны сүүлчээс өмнө шинэ орон сууцтай болохыг баталгаажуулна гэжээ.
Тэрээр тэмдэглэхдээ, гамшигт нэрвэгдсэн нутаг районы сургуулийг сэргээн байгуулах ажлыг түргэтгэж, энэ оны сүүлчээс өмнө сурагчдын 95 хувийн шинэ дотуур байрт сууж суралцахыг батална. Зам харилцаа, шуудан холбоо, эрчим хүч, усан аж ахуй зэрэг дэд бүтцийн байгуулалтыг цаашид түргэтгэнэ. Геологийн гамшгаас сэргийлэх, экологийг сэргээх, орчин ахуйн тохижуулалт, эвдэгдсэн тариан газрыг засан сэргээх ажлыг сайн хийх болно гэжээ. \ Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав.\
|