• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-05 11:44:18    
2008 онд Хөдөө аж ахуй, хөдөө нутаг болон тариачдад оруулсан хөрөнгийн хэмжээ 2007 оныхоос 40 шахам хувиар нэмэгдэв

Хятадын Олон Улсын Радио

     2008 онд Хятадын төвлөрсөн төсвөөс Хөдөө аж ахуй, хөдөө нутаг болон тариачдад нийт 595 тэрбум 500 сая юаний хөрөнгө оруулж, энэ нь 2007 оныхоос 163 тэрбум 700 сая юаниар нэмэгдэж, нэмэгдлийн хэмжээ нь 37.9 хувьд хүрсэн үзүүлэлт болсон байна.

     5-ны үдээс өмнө, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 11 дэх удаагийн БХАТИХ-ын 2-р чуулганы нээлтийн ёслол дээр хийсэн Засгийн газрын ажлын тайландаа энэхүү тоо сэлтийг нийтэлжээ. Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн нэг жилд Хятадын Засгийн газраас хөдөө аж ахуй, хөдөө нутаг болон тариачдын талын ажлаа маш их эрчимжүүлсэн юм. Үүнд хөдөө аж ахуй, хөдөө нутаг болон тариачдад олгосон төрөл бүрийн нөхвөрийн нийт хэмжээ нь 103 тэрбум юаньд хүрч, 2007 оныхоос 2 дахинаар нэмэгдсэн байна гэжээ.

     Вэнь Жябао хэлэхдээ, Хятадын хөдөө аж ахуй, хөдөө нутаг болон тариачдын талаарх бодлого нь тариачдын идэвхжлийг хамгаалан дайчлах, хөдөө аж ахуйн гол гол бүтээгдэхүүний хангамжийг баталгаажуулах, тариачдын орлогыг нэмэгдүүлэх зэрэг талаар чухал үүрэг гүйцэтгэж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг тогтвортой байлгахад дорвитой түшиг тулгуур болсон байна гэжээ./Хүчит орчуулж, О.Дарамбазар хянав./