• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-05 11:52:48    
Тайваний хоолойн хоёр эргийн эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид тал бүрээр эрчимжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Тайваний хоолойн хоёр эргийн эдийн засгийн хамтын ажиллагааг үргэлжлэн тал бүрээр эрчимжүүлж, банк санхүүгийн хямралыг хамтаар зохицуулах хэрэгтэй гэжээ.

     Вэнь Жябао хэлэхдээ, Тайваний хоолойн хоёр эргийн банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааг нааштай ахиулж, эх газарт хөрөнгө оруулсан Тайваний аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжиж, нөхцөл боломжид тохирсон аж ахуйн нэгжид хөрөнгө мөнгөний үйлчилгээ хангаж, аж ахуйн нэгжийн бие даан шинийг үүдэх болоод өөрчлөлт дэвшлийг урамшуулах хэрэгтэй. Тайваний хоолойн хоёр эргийн харилцан хөрөнгө оруулах болон ажил төрлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\