4-ний өдөр хэвлэгдсэн Аомэний сонинууд ил тод байрандаа Бээжинд чуулж байгаа УТЗЗ-ийн 11 дэх удаагийн Бүх Хятадын Хорооны 2-р чуулганы нээлтийн ёслолын мэдээ, зургийг нийтэлж, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны ажлын тайланг өндрөөр үнэлсний зэрэгцээ, иргэдийн амьдралтай ойртож, тэдний хүсэл санааг ойлгон, шинэ өрсөлдөөн сорилтыг угтаж, нийгмийн эвсэг зохицонгуй, тогтвортой байдлыг хамгаалахад гүүрийн үүрэг гүйцэтгэхийг УТЗЗ-ийн Аомэнь нутагтай гишүүдэд хандан уриалжээ.
"Аомэний өдрийн сонин" 4-ний өдөр УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны 2-р чуулганы нээлтийн ёслолыг бүх талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, хоёр чууланыг мэдээлэхээр Аомэнь энэ удаа нийт хэвлэл мэдээллийн 11 хэрэгслийн 34 сэтгүүлчээ Бээжинд ирүүлжээ. \Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав.\
|