• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-05 15:12:54    
Гамшгаас сэргийлэх цаг агаарын урьдчилсан мэдээллийг эрчимжүүлэх ёстой

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын Ардын УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Хятадын Цаг агаарын шинжилгээний газрын дарга Жэн Гүөгуан 4-ний өдөр Бээжинд хэлэхдээ, хөдөө аж ахуйн гамшгаас сэргийлэн гамшгийг буруулах цаг агаарын урьдчилсан мэдээллийн үйлчилгээг эрчимжүүлж, хүнд хэцүү цаг агаарын хөдөө аж ахуйд учруулах хор хөнөөлийг багасгах хэрэгтэй гэжээ.

    Тэрээр УТЗЗ-ийн 11 дэх сонгуулийн Бүх Хятадын Хорооны 2-р чуулганд оролцоод сэтгүүлчийн асуусан асуултад хариулж хэлэхдээ, дэлхийн цаг агаар дулаарч байгаагийн улмаар хүнд хэцүү цаг агаар газар авах болсон байна. Иймээс хөдөө аж ахуйн гамшгаас сэргийлэн гамшгийг буруулах цаг агаарын урьдчилсан мэдээллийн үйлчилгээг эрчимжүүлэх ёстой. Өнөө Хятад улсад 300 гаруй мянган орон нутгийн тариачдаар бүрэлдсэн хөдөө тосгоны цаг агаарын туслах ажилтны эгнээг байгуулаад байна. Орон нутгийн цаг агаарын хор хөнөөлөөс сэргийлэх энэ чухал арга хэмжээ нь маш сайн үр дүнд хүрч, энэ оны гантай тэмцэх ажилд чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\