УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Хятадын ГХЯ-ны орлогч сайд Ү Давэй 4-ний өдөр манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, зургаан талт хэлэлцээг үргэлжлэн баримталж, түүний үйл явцыг хамтаар түлхэн ахиулах ёстой гэж Солонгосын хойгийн цөмийн асуудлын тухай холбогдох талууд санал нэгтэй үзэж байна гэжээ.
Ү Давэй хэлэхдээ, зургаан талт хэлэлцээ эхлээд 5 жил гаруй боллоо, талуудын хамтын чармайлтаар зарим ажилч хэрэгч ахиц хийж, Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван болон тогтвортой байдлыг үр ашигтай хамгаалсан байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, өнөө Солонгосын хойгийн цөмийн асуудлын зургаан талт хэлэлцээ 2 дахь шатны үйл ажиллагааг хэрэгжүүлж байна, гэвч уг үйл ажиллагаа өнөө зогсож , хугацаандаа биелэгдэж чадсангүй гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж,Урангоо хянав\
|