Төвдийн Өөртөө Засах Районы Намын хорооны Нарын бичгийн дарга Жан Чинли 4-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Төвдийн Өөртөө Засах Район Хятадын болон Төвдийн онцлог бүхий шинжлэх ухаанч замаар замнаж, үндэстнүүдийн ард түмэнд хөгжлийн үр өгөөжийг эдлүүлэх болно гэж илэрхийлэв.
Жан Чинли сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж хэлэхдээ, Хятадын болон Төвдийн онцлог бүхий хөгжлийн зам бол даруй үйлдвэрлэлээ хөгжүүлэн, амьдралаа чинээлэгжүүлж, сайн сайхан экологийн орчин ахуйтай соёл иргэншлийн хөгжлийн зам мөн. Шинжлэх ухаанч хөгжлийн шаардлагад нийцсэн, Төвдийн онцлогтой давуулаг үйлдвэрлэлийг чармайн хөгжүүлж, ард түмний төлөө хөгжих, ард түмэнд түшиглэн хөгжих, хөгжлийн үр шимийг ард түмэн хамтаар эдлэх явдал бол хөгжлийн зорилго мөн гэжээ.
Төвдөд ардчилсан өөрчлөлт хийсэн 50 жилийн турш, Төвдийн дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүнийг харьцуулж болох үнээр тооцоолбол, 66 дахинаар нэмэгдсэн байна. Өнгөрсөн жилд, Төвдийн малчин тариачдын хүн тутмын дундаж орлого 3176 юаньд хүрч, малчин тариачдын цэвэр орлого 13 хувь гаруйн хурдаар олон жил өсөн нэмэгдэж байна гэж Жан Чинли хэлсэн байна./Анар орчуулж, Цэцэн хянав./
|