Хятадын умарт нутгийн Өвөр Монголын Шилийн гол аймагт 4-ний өдрөөс эхлэн их цас орсон байна. Шилийн гол аймгийн Цаг агаарын станц 5-ны өдөр их цаснаас сэргийлэх сэрэмж өгч, сэргийлэлтийн ажлаа сайн хийхийг холбогдох салбарт сануулсан байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, энэ оны 1-р сараас хойш, Шилийн гол аймгийн ихэнх нутгаар үндсэндээ цас ороогүй бөгөөд элсэн шуурга шуурч цаг агаар ган хуурай байлаа. Энэ удаагийн цас орсон явдал нь ган хуурай байдлыг намжааж, өвс ургамал, хаврын тариаланд маш их ашигтай болсон байна. Гэвч их цас орсны улмаар зам харилцааг маш ихээр нөлөөлж, бүх аймгийн зорчигч тээврийн бүх автобус зогссон бөгөөд Бээжингээс Хөх-хот орох нисэх нисэх онгоц ч нислэг хийх цагаа түр хойшлуулсан юм байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|