Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс олон орон хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлж, олон улсын банк санхүүгийн хямрал даамжирч байгаа байдлыг хамтаар тогтоон барьж, олон улсын банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлтийг ахиулж, худалдаа, хөрөнгө оруулалтын ивээх үзлийг эсэргүүцэн, дэлхийн эдийн засгийн түргэн сэргэлтэд тус дөхөм үзүүлэх болно гэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, шинэ нэг жилд, Хятад улс энх тайван, хөгжил, хамтын ажиллагааны далбааг үргэлжлэн өндөрт өргөж, энх тайван хөгжлийн замаар эрс замнаж, бие даасан энх тайванч дипломат бодлогоо эрс баримталж, харилцан ашигтай нээлттэй стратегийг цаашид ахиулах болно. Дэлхийн олон орон хоорондын найрсаг харилцааг бэхжүүлж, дотоодын эдийн засгийн тогтвортой бөгөөд нэлээд түргэн хөгжилд ашигтай гадаад орчныг бүрдүүлж өгнө гэжээ.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|