2009 оны Төв засгийн газар болон орон нутгийн төсвийн төслийн тайлангаас үзвэл, энэ оны Хятадын боловсролын зардал 198 тэрбум 62 сая юаньд хүрч, өнгөрсөн оноос 38 тэрбум 208 сая юаниар нэмэгдсэн бөгөөд өсөлтийн хэмжээ нь 23.9 хувьд хүрсэн юм байна.
Тайланд тэмдэглэхдээ, эдгээр зардлыг голдуу хөдөө тосгоны заавал сургах боловсролын зардлын баталгааны төвшинг дээшлүүлэх, хөдөө тосгоны заавал сургах боловсролын дунд бага сургуулийн сургуулийн байрны аюулгүйн барилга, хот орж ажиллаж байгаа тариачдын үр хүүхдийн сургуульд суух зэрэг асуудлыг зохицуулахад зарцуулах болно. Үүний зэрэгцээ улсын зэрэглэлийн үлгэр жишээ дээд зэргийн ажил мэргэжлийн сургуулийн байгуулалт болон ажил мэргэжлийн боловсролын баазын байгуулалтыг үргэлжлэн дэмжиж, хөдөө тосгоны дунд зэргийн ажил мэргэжлийн боловсролд зардал авахгүй байхыг алхам алхмаар биелүүлэх болно гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|